Улаанбаатар дахь Бритиш сургуулийн Мэдээлэл харилцааны технологийн хичээлийн агуулга нь бидний эргэн тойрон дахь мэдээлэл, технологийн хэрэглээ тэдгээрийг амьдралд хэрхэн ашиглах болон тэдгээрийн ойлголтыг үзэх ба "үргэлж хөгжих" гэсэн зорилготой. Сурагчид дараах сэдвүүдийг судлана. Үүнд: Вэб дизайн, Анимэйшн, Өгөгдлийн сан, Spreadsheet болон үндсэн програм хангамжууд болох хэвлэлийн эх бэлтгэл, төслийн програм хангамжууд юм. Мэдээлэл харилцааны технологийн хичээл нь сурагчдад ирээдүйд ажлын байранд бэлтгэх болон хичээлийн явцад технологийг ашиглах чадвартай болгоход чиглэгдэнэ.
3-р шатлалын сурагчид Microsoft Office Suite болон Adobe CS3-ийн багц програм хангамжуудыг түлхүү судлана. Энэ нь сурагчидын компьютерийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд сурагчдыг IGCSE Мэдээлэл технологийн чиглэлийг сонгоход нь бэлтгэх юм.
IGCSE сурагчид Cambridge IGCSE сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлдэг ба бичгээр нэг шалгалт, 2 практик шалгалт өгдөг. Эдгээр шалгалтын сэдэв нь 16 сэдвийг хамардаг ба компьютер болон шинээр гарч буй технологи, ирээдүйн тооцоолох төхөөрөмж зэргээс эхлээд 10-11 жилийн хоорондох хугацааг хамардаг.
7-р анги
Бид Мэдээлэл харилцааны технологи хичээлээр компьютерийн сүлжээний талаар судлана. Сурагчид өөр өөр төрлийн сүлжээний талаар судлах ба тэдгээр нь хэрхэн ажилладаг болон ямар зориулалтаар ашигладаг талаар судлана.
8-р анги
Мэдээлэл харилцааны технологи хичээлээр сүлжээний үйл ажиллагаа, үүрэг зориулалтын талаар үзнэ. Сурагчид сүлжээний үндсэн топологи, тэдгээрийг дагалдах тоног төхөөрөмжүүдийн талаар нарийвчлан судлах болно.
9-р анги
Мэдээлэл харилцааны технологи хичээлээр бид програм хангамжийн үндсэн 5 төрлийн үйл ажиллагааны талаар үзэх болно.Сурагчид програм хангамжийн төрөл тус бүрийг судлан сурч, тэдгээрийг хэрхэн ашиглах, загварчлал гаргах, кодчилох талаар суралцана.
10-р анги
Мэдээлэл харилцааны технологи хичээлээр бид IGCSE практик туршилтын хичээлүүдийг түлхүү судлана. Сурагчид бүх Microsoft багцуудыг ашиглаж програм хангамжийн ур чадвар мэдлэгээ дээшлүүлэх бие даан ажиллах, практик ажлуудыг хийх талаар руу анхаарч ажиллах болно.