Wednesday, May 11, 2016

Мэдээлэл Харилцааны Технологи Хичээл

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн Мэдээлэл харилцааны технологийн хичээлийн агуулга нь бидний эргэн тойрон дахь мэдээлэл, технологийн хэрэглээ тэдгээрийг амьдралд хэрхэн ашиглах болон тэдгээрийн ойлголтыг үзэх ба "үргэлж хөгжих" гэсэн зорилготой. Сурагчид дараах сэдвүүдийг судлана. Үүнд: Вэб дизайн, Анимэйшн, Өгөгдлийн сан, Spreadsheet болон үндсэн програм хангамжууд болох хэвлэлийн эх бэлтгэл, төслийн програм хангамжууд юм. Мэдээлэл харилцааны технологийн хичээл нь сурагчдад ирээдүйд ажлын байранд бэлтгэх болон хичээлийн явцад технологийг ашиглах чадвартай болгоход чиглэгдэнэ.
3-р шатлалын сурагчид Microsoft Office Suite болон Adobe CS3-ийн багц програм хангамжуудыг түлхүү судлана. Энэ нь сурагчидын компьютерийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд сурагчдыг IGCSE Мэдээлэл технологийн чиглэлийг сонгоход нь бэлтгэх юм.
IGCSE сурагчид Cambridge IGCSE сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлдэг ба бичгээр нэг шалгалт, 2 практик шалгалт өгдөг. Эдгээр шалгалтын сэдэв нь 16 сэдвийг хамардаг ба компьютер болон шинээр гарч буй технологи, ирээдүйн тооцоолох төхөөрөмж зэргээс эхлээд 10-11 жилийн хоорондох хугацааг хамардаг.
7-р анги
Бид Мэдээлэл харилцааны технологи хичээлээр компьютерийн сүлжээний талаар судлана. Сурагчид өөр өөр төрлийн сүлжээний талаар судлах ба тэдгээр нь хэрхэн ажилладаг болон ямар зориулалтаар ашигладаг талаар судлана.
8-р анги
Мэдээлэл харилцааны технологи хичээлээр сүлжээний үйл ажиллагаа, үүрэг зориулалтын талаар үзнэ. Сурагчид сүлжээний үндсэн топологи, тэдгээрийг дагалдах тоног төхөөрөмжүүдийн талаар нарийвчлан судлах болно.
9-р анги
Мэдээлэл харилцааны технологи хичээлээр бид програм хангамжийн үндсэн 5 төрлийн үйл ажиллагааны талаар үзэх болно.Сурагчид програм хангамжийн төрөл тус бүрийг судлан сурч, тэдгээрийг хэрхэн ашиглах, загварчлал гаргах, кодчилох талаар суралцана.
10-р анги
Мэдээлэл харилцааны технологи хичээлээр бид IGCSE практик туршилтын хичээлүүдийг түлхүү судлана. Сурагчид бүх Microsoft багцуудыг ашиглаж програм хангамжийн ур чадвар мэдлэгээ дээшлүүлэх бие даан ажиллах, практик ажлуудыг хийх талаар руу анхаарч ажиллах болно.

“АЛБАН БИЧГИЙН НАЙРУУЛГА” ХИЧЭЭЛ

                          АЛБАН БИЧГИЙН СТАНДАРТ, АНГИЛАЛ
Баримт бичгийн стандарт нь баримт бичгүүд, тэдгээрийн нэр төрөл, тодорхойлолт, бүтэц, загвар, бичвэрт тавих ерөнхий шаардлагыг тусгаж, хуулийн дагуу баталгаажуулж өгсөн чухал баримт бичиг билээ. Баримт бичгийг түүх, эрдэм шинжилгээний болон лавлагааны ач холбогдолоор, гарал үүслээр нь, зохион үйлдсэн байдлаар, бэлтгэсэн байдлаар, боловсруулалтын шатнаас хамаарч, албан хэрэгтээ бүртгэх байдлаар нь ангилан үздэг. 
29 нэр төрлийн баримт бичиг үүсдэг.

Мэдээлэл, лавлагааны 7
Зохион байгуулалтын 15 
Захирамжлалын 7 
ТӨРИЙН АЛБАН ЁСНЫ ХЭЛ
“Төрийн албан ёсны хэл” гэдэг нь орчин цагийн утга зохиолын болон аман ярианы хэлийг, төрийн албан ёсны хэм хэмжээ гэж орчин цагийн монгол утга зохиолын хэлний зүй тогтол, хэл бичгийн дүрмийг ойлгоно. Албан бичиг хөтлөлтөд төрийн албан ёсны хэлийг хэрэглэнэ. Баримт бичгийн хэл найруулга нь утга төгөлдөр, товч тодорхой, засваргүй, этгээд болон бүдүүлэг үг хэллэг хэрэглэлгүй зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн байна.
АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮНДСЭН ЗААВАР
Албан хэрэг хөтлөхөд компьютер болон орчин үеийн бусад техник хэрэгслийг ашиглахад баримтлах зөвлөмж болон зохион байгуулалт захирамжлалын барим т бичгийн стандартыг мөрдөнө.

01. Төрийн сүлд, соёмбо 
02. Бэлгэдэл ба барааны тэмдэг 
03. Байгууллагын нэр 
04. Баримт бичгийн нэр 
05. Байгууллагын хаяг 
06. Улсын бүртгэлийн дугаар 
07. Огноо
08. Баримт бичгийн бүртгэлийн дугаар 
09. Баримт бичиг үйлдсэн газрын нэр 
10. Хариутай бичгийн огноо, дугаарын тэмдэглэл 
11. Баримт бичгийн нууцлалын тухай тэмдэглэл 
12. Харилцагч байгууллагын нэр, хаяг 
13. Удирдлагын заалт 
14. Тэргүү 
15. Бичвэр 
16. Хавсралтын тухай тэмдэглэл 
17. Бичгийн хувийг илгээсэн тухай тэмдэглэл 
18. Гарын үсэг 
19. Тамга, тэмдэг 
20. Баталсан тэмдэглэл 
21. Зөвшөөрсөн тэмдэглэл 
22.Санал өгсөн тухай тэмдэглэл 
23. Хуулбар үнэн болох тухай тэмдэглэл 
24. Баримт бичиг боловсруулсан тухай т эмдэглэл 
25. Шийдвэрлэсэн баримт бичгийг хөтлөх хэрэгт хадгалсан тухай тэмдэглэл 
26. Баримт бичгийг байгууллагад хүлээн авсан тухай тэмдэглэл 
27. Санамжид байгаа мэдээллийг эрж хайх тэмдэглэл 
АЛБАН БИЧГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Монголчууд албан бичгийн үүслийг маш эртний уламжлалтай хэмээн үздэг. Эдүгээ бидэнд мэдэгдэж буйгаар албан бичгийн уламжлал нь албан захидлаас үүсэлтэй бөгөөд тэдгээр нь бүрэн эхээрээ бидний гар дээр уламжлагдан ирээгүй ч бусад эх сурвалж, баримт хэрэглэгдэхүүнээс үзэхэд, их бага хэмжээгээр хадгалагдан үлдсэн нь тодорхой байдаг.
АЛБАН БИЧИГ НАЙРУУЛГА ЗҮЙН ДҮРЭМ БАРИМТЛАН БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн найруулга гэнэ.
Албан бичгийн найруулгыг дотор нь: 
•Албан баримтын найруулга 
•Ердийн ажил хэргийн найруулга гэж ангилна. 
Баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт

БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ, ЯВУУЛАХ ЖУРАМ
АЛБАН БИЧИГ БА АРХИВ
Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын тухай ойлголт •Архивын тухай Монгол Улсын хууль •Архивын баримтын ашиглалт
• 42. Архивын тухай Монгол Улсын хууль НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ •Хуулийн зорилт •Архивын тухай хууль тогтоомж •Архивын баримт, түүний ангилал •Архивын хөмрөг •Архив •Үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн •Архивын баримтыг өмчлөх эрх
• 43. ХОЁРДУГААР БҮЛЭГ •Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг зарчим •Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх •Төрийн архивын удирдлага •Үндэсний архивын газрын чиг үүрэг •Төрийн архивын тогтолцоо
• 44. •Үндэсний төв архив •Үндэсний төв архивын салбар •Төрийн архивын эрх, үүрэг •Төрийн архивын удирдлагыг томилж, чөлөөлөх •Төрийн архивын санхүүжилт •Төрийн бус архивт дэмжлэг үзүүлэх
• 45. ГУРАВДУГААР БҮЛЭГ •Архивын баримтын хамгаалалт •Архивын баримтын хадгалалт •Архивын нөхөн бүрдүүлэлт •Төрийн албан хэрэг хөтлөлт
• 46. •Төрийн архивын сан хөмрөгийн баримтыг байгууллагын архивт хадгалах хугацаа •Архивын баримтын тоо бүртгэл •Архивын баримтын ашиглалт •Архивын баримтыг гадаадад гаргах ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ •Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН ӨМЧИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР 
Нийтлэг үндэслэл 
Байгууллагын архив 
Баримт нягтлан шалгах 
Хадгаламжийн нэгж бүрдүүлэх, данс, бүртгэл үйлдэх
Баримтын тоо бүртгэл 
Эрдэм шинжилгээний лавлах Баримтын хадгалалт 
Баримтын ашиглалт 
Баримтыг төрийн архивт шилжүүлэх

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Нийтлэг үндэслэл •Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын чиглэл •Улсын байцаагчийн үүрэг, эрх •Бусад асуудал
Албан бичгийг байгууллага, түүний зохион байгуулалтын нэгж, албан тушаалтан болон хувь хүмүүсийн нэр дээр хаяглаж явуулна. Албан бичгийг байгууллагад хаяглахдаа түүний албан ёсны нэрийг бүтнээр бичнэ. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, хэд хэдэн байгууллагад нэг утгатай албан бичгийг илгээхдээ байгууллагын нэрийг ерөнхий байдлаар бичиж болно. Жишээ нь: АЙМГУУДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ Хэрэв албан бичгийг 4-өөс дээш байгууллагад илгээх бол явуулах бичиг бүрт зөвхөн тухайн харилцагчийн нэрийг бичнэ. Тэдгээр байгууллагын нэрсийн жагсаалтыг тусад нь үйл дэж, үлдэх хувьд хавсаргана.
Албан бичиг ба орчин үе 
•Албан хэрэг хөтлөлтийн ажилд компьютер ашиглах 
•Факсын машин, түүнийг хэрэглэх

10-Р Ангийн Шалгалтын Асуултууд


  1.                                              10-Р Ангийн Шалгалтын Асуултууд
  2. шалгалтанд бэлтгэх асуултууд ЕБС-ийн 10-р ангийн “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн төгсөлтийн шалгалтанд бэлтгэх асуултууд 1. Нийгмийн тухай олон янзын ойлголтууд, нийгмийн хөгжлийн үе шатыг тодорхойлох 2. Нийгмийн харилцааны уг мөн чанар, нийгмийн харилцааны төрөл түүнийг жишээ баримтаар нотлох 3. Хүний үүсэл, түүний мөн чанар, бие хүн ба хувь хүний ялгааг гаргах 4. Нийгмийг тодорхойлох олон хандлагууд, тэдгээрийн шинжүүдийг харьцуулан гаргах 5. Нийгэм ба байгалийн харилцан хамаарал, үйлчлэлийг ярих 6. Нийгмийн амьдралын хэв маягууд, орчин үеийн ангилалын харьцуулалт хийх 7. Нийгмийн институт ба нийгмийн амьдралын хүрээг харьцуулан гаргах 8. Боловсрол бол нийгмийн институт болох нь, мэргэжил боловсрол эзэмших үнэ цэнийн тухай ярих 9. Нийгмийн судалгааны энгийн аргуудын онцлог, түүнийг жишээгээр нотлох 10. Иргэний нийгмийн тухай үзэл баримтлал, түүний үйл явцыг тайлбарлах 11. Улс төрийн тухай, улс төрийн тухай үзэл баримтлалын ялгааг харьцуулах 12. Төрийн үүсэл, хөгжил, түүний чиг үүргийг тайлбарлах 13.Төрийн байгууламж түүний хэлбэрүүдийг монгол орны жишээн дээр тайлбарлах 14. Засаг, засаглалын тухай ойлголт, түүний хэлбэрүүдийг баримтаар нотлох 15. Сонирхолын бүлгүүдийн тухай, түүний шинж байдлыг үйл ажиллагаагаар нь ангилах 16. Улс төрийн нам, түүний үүсэл, гарал, үзэл баримтлалын ялгааг гаргаж жишээн дээр тайлбарлах 17. Улс төрийн шийдвэрт олон нийтийн байгууллагын нөлөөлөл, гүйцэтгэх үүрэг нөөц боломжуудыг илрүүлэх 18. Улс төрийн эрх мэдэл түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг гаргах 19. Улс төрийн эрх мэдлийн хуваарилалтын онолууд түүний талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх 20. Эрх зүйт төрийн тухай, төрийн бүрэн эрх түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох 21. Улс төрийн соёл, улс төрийн ухамсарын ялгааг харьцуулан ярих 22. Нийтийн мэдээллийн хэрэгсэл түүний төрөл, нийгэм ба хувь хүнд хэрхэн нөлөөлдөг болохыг ярих 23.Сонгуулийн системийн тухай иргэд саналаа өгөх, сонголт хийх боломжийг тайлбарлах 24. Нэр хүнд гэж юу вэ? Нэр хүндийн эх үүсвэрүүдийн ангилал хийж, жишээ гаргах 25. Нийгмийн давхраажилтын тухай ойлголт, тэгш байдлын харилцан хамааралд жишээ гаргах 26.Нийгмийн анги давхрааны ялгаа, үр дагаврыг нийгмийн жишээн дээр тайлбарлах 27.Нийгмийн бүлгүүд давхраажилтын хэмжигдэхүүн түүний үзүүлэлтийг тодорхойлох 28. Нийгмийн шилжих хөдөлгөөн босоо ба хэвтээ чиглэлийн хөдөлгөөний шалтгаан үр дагаврыг гаргах 29.Нийгмийн хамгааллын тогтолцооны бүтэц, нийгмийн даатгал, халамжийн сангийн бүрдэлт, эх үүсвэрийг баримтаар баяжуулан ярих 30. Гэр бүлийн үүрэг, хэлбэрүүд, гэрлэлтийн зарчмийг гаргаж, гэр бүлийн үнэ цэнийг тодорхойлох 31.Нийгмийн хяналт, түүний ангилал, нийгмийн амьдралын хүрээнд хэрхэн хэрэгжүүлж байгааг жишээн дээр тайлбарлах 32. Нийгмийн гажуудал ба гаж үзэгдэл түүнийг арилгах арга замуудыг тодорхойлох 33. Авлига нь нийгмийн гаж үзэгдэл болох түүнийг арилгах арга зам 34. Давхраажилтын хэв маяг, хаалттай ба нээлттэй нийгмийн хэв маягийн шалтгааныг тодруулах 35. Ядуурлын шалтгаан, ангилал түүнийг бууруулах арга замыг тодруулж дүгнэлт өгөх 36. Монгол дахь хүний хөгжлийн төлөв байдал, хүний хөгжлийн индекс 37. Ардчилал, ардчилалын үүсэл хөгжлийн тухай тайлбарлах 38. Ардчиллын хэлбэрүүдийг тайлбарлан жишээ гаргах 39. Ардчиллын онолууд тэдгээрийн утга санаанд дүн шинжилгээ хийх 40. 1990 оны монголын ардчилсан хувьсгалын түүхэн үйл явцад дүн шинжилгээ хийх 41. Ардчиллын хөгжлийн түүхэн үе шатууд, тэдгээрийн онцлогийг ялгах 42. Ардчиллын үнэт зүйлс тэдгээрийн тулгуур багануудыг нэрлэж онцлогуудыг тодорхойлох 43. Иргэдийн оролцоог томьёолж, оролцооны хэлбэрүүдийг жишээгээр тайлбарлах 44. Хүний эрх, эрх чөлөөг юугаар баталгаажуулдаг вэ? хүний жам ёсны эрхүүдийг тодорхойлох 45. Нийгмийн улс төрийн оролцооны хэлбэрүүдийг тайлбарлах 46. Монгол улсын үндсэн хуулинд иргэдийн үүргийг хэрхэн тодорхойлсныг нэрлэж, жишээгээр тайллбарлах 47. Соёл түүний ангилал онцлогийг тайлбарлах 48. Соёлын бүтэц бүрэлдэхүүн хэсгүүдийг нэрлэж, тайлбарлах 49. Хэл бол соёлын амин сүнс болох нь өөрийн үзэл бодлоор илэрхийлэх 50. Нийгмийн хэм хэмжээ түүний ангилалыг жишээгээр тайлбарлах 51.Соёлын хэлбэрүүд тэдгээрийг өөрийн орны жишээн дээр тайбарлаж нотлох 52. Хүний нийгэмшилтэд соёлын гүйцэтгэх үүргийг тодорхойлох 53. Дагуул ба сөрөг соёл тэдгээрийн ялгааг гаргах 54. Өнөөгийн залуучуудын соёлын онцлогийг тодорхойлох 55. Соёл бол утгын ертөнц болох нь өөрийн үзэл бодлоор тайлбарлах 56. Сонгодог соёл түүний нийгэмд гүйцэтгэх байр суурийг тодорхойлох 57. Дэлхийн өв сан гэж юу вэ? тайлбарлах 58. Дэлхийн өв сан – Орхоны соёлыг тайлбарлах 59. Дэлхийн соёлын өвд Монголчуудын оруулсан хувь нэмрийг жишээгээр тайлбарлах 60. Харилцааны тухай, хүмүүс хэрхэн харилцдаг вэ? 61. Хүн ба нийгмийн харилцаа 62. Хүн ба байгалийн харилцаа 63. Хүн ба мэдээллийн харилцаа 64. Хүүхдийн эрх ба хүүхдийн эрхийн хамгаалал 65. Хүний эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж буй бодлого, үйл ажиллагаа 66. Хүний жам ёсны эрхийн тухай 67.Сурч боловсрох эрхийн тухай 68. Хүний сонгох эрхийн тухай 69. Хүний сонгогдох эрхийн тухай 70. Сонгуулийн тогтолцооны тухай 71. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал 72. Хүн худалдаалах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 73. Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэх арга замууд 74. Хүмүүнлэгийн эрх зүй гэж юу вэ? 75. Хүмүүнлэгийн эрх зүйг ердийн нөхцөлд хэрхэн ашиглах вэ? 76.Улаанбаатар хотын үүсэл, түүх 77. Нийслэл хотын нийгэм эдийн засгийн хөгжил 78. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд 79. Тогтвортой хөгжил гэж юу вэ? 80. Гамшигтэй тэмцэх арга зам